Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.04.17-04.21)
2017 оны 04 дүгээр сарын 17 Даваа гараг
09:00 цаг
1. Г.Нэргүйд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шийдвэрлэсэн байдал: Г.Нэргүйдхолбогдох эрүүгийн 2017 0108 0106 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Г.Нэргүйд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу
10:00 цаг
2. Н.Батбаярт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 99.1/
Шийдвэрлэсэн байдал: Н.Батбаяртхолбогдох эрүүгийн 2016 0108 0507 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Н.Батбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
15:00 цаг
3. Б.Мөнх-Эрдэнэ, А.Маратбек нарт холбогдох эрүүгийн хэрэг/Б.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 99.1, А.Маратбекэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2/
Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 99.1, А.Маратбекэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Б.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Б.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял, А.Маратбекэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цаг албадан ажил хийлгэх ял тус тус оногдуулав.
Даргалагч шүүгч Д.Чинзориг,
2017 оны 04 дүгээр сарын 18 Мягмар гараг
10:00 цаг
1. С.Нямсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: С.Нямсүрэнд холбогдох эрүүгийн 2016 0108 0389 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч С.Нямсүрэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
14:00 цаг
2. Б.Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2/
Шийдвэрлэсэн байдал: Б.Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу
2017 оны 04 дүгээр сарын 19 Лхагва гараг
10:00 цаг
2. Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12/
Шийдвэрлэсэн байдал: Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн 2016 0108 0200 дугаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлтэй хийхээр зарлан товлож, шүүгдэгч Б.Өлзийбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч А.Бямбажав, Д.Чинзориг
2017 оны 04 дүгээр сарын 21 Баасан гараг
10:00 цаг
2. Б.Өлзийбуянд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1/
Шийдвэрлэсэн байдал: Б.Өлзийбуянд холбогдох эрүүгийн 2015 0108 0463 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлтэй хийхээр зарлан товлож, шүүгдэгч Б.Өлзийбуянд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Б.Байгалмаа, Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ