Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.04.10-04.14)
2017 оны 04 дүгээр сарын 10 Даваа гараг
10:00 цаг
1. Е.Ардах, Д.Аманжол, Д.Салтанат нарт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2/
Шийдвэрлэсэн байдал: Е.Ардах, Д.Аманжол, Д.Салтанат нартНалайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Е.Ардахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулж, Д.Аманжол, Д.Салтанат нарт мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 252 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулав.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
2017 оны 04 дүгээр сарын 12 Мягмар гараг
15:00 цаг
2. Б.Батсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Батсайханд оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
2017 оны 04 дүгээр сарын 13 Пүрэв гараг
10:00 цаг
1. Д.Дагвасүрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ял тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
2017 оны 04 дүгээр сарын 14 Баасан гараг
10:00 цаг
2. Л.Сарантуяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 /
Шийдвэрлэсэн байдал: Л.Сарантуяад холбогдох эрүүгийн 2015 0108 0407 хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Л.Сарантуяад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ