Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.04.03-04.07)

2017-04-07     

2017 оны 04 дүгээр сарын 03                                                                                         Даваа гараг
 
09:00 цаг
1. С.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
 
Шийдвэрлэсэн байдал: С.МөнхбатадЭрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу
 
10:00 цаг
2. Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12/
 
Шийдвэрлэсэн байдал:  Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Өлзийбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, А.Бямбажав
 
14:00 цаг
3. Б.Өлзийбуянд холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1/
 
Шийдвэрлэсэн байдал:  Б.Өлзийбуянд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Өлзийбуянд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, А.Бямбажав
 
2017 оны 04 дүгээр сарын 04                                                                                         Мягмар гараг
 
10:00 цаг
1. Б.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбаярыг 1 сар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбаярт оногдуулсан 1 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу
  
2017 оны 04 дүгээр сарын 05                                                                                         Лхагва гараг
 
10:00 цаг
1. Б.Батсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Батсайханд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
 
14:00 цаг
2. Р.Мэндсайхан, Ц.Сандуйдамцаг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Р.Мэндсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, Ц.Сандуйдамцагт мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Р.МэндсайхандЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Р.Мэндсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,  Ц.Сандуйдамцагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сандуйдамцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу 
 
2017 оны 04 дүгээр сарын 07                                                                                         Баасан гараг 
 
10:00 цаг
1. Б.Нямсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Нямсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Нямсүрэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ