Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.04.03)

2017-04-03     

2017.04.03
1. Б.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй М.Баярцогт, Н.Оюунчимэг нарт холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 30 370 000 төгрөг гаргуулах тухай  
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс
 
2. С.Розагийн нэхэмжлэлтэй Б.Отгонжаргалд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
 
3. Г.Номингийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн “Биеийн тамир спорт хороо”-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 658.064 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1., 105 дугаар зүйлийн 105.1., 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан хойшилсон.
Даргалагч, шүүгч Д.Уранчимэг
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл