Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.03.23)

2017-03-23     

2017.03.23
1. Д.Боломжийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс
 
2. Л.Алтансүхийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын заримыг  хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Уранчимэг
 
3. Б.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй М.Баянцогт, Н.Оюунчимэг нарт холбогдох орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 30.370.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  105.1, 123.3-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулав.
Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар