ШЕЗ-ийн гишүүн, гавъяат хуульч Б.Сарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг тус шүүхэд ажиллаа.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Монголын улсын гавьяат хуульч Б.Сарантуяагаар ахлуулсан, шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл, хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Х.Билгүүнзаяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяа Монгол Улсын шүүхийн 2016 оны тайлан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны бодлого, чиглэл цаашдын зорилтыг шүүгч, ажилтнуудад танилцуулсан.
Мөн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс шүүхэд хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлж буй байдал, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу хэрэг хуваарилагдаж буй эсэх, хэргийн хугацаа хэтрэлт, шүүх хуралдаан хойшилж байгаа үндэслэл шалтгаан, түдгэлзүүлсэн хэргийн шалтгаан нөхцлийг судлан, Иргэн-2014, Эрүүгийн хэргийн нэгдсэн системийн хэрэгжилт,шүүхэд бүртгэгдэж буй гар бүртгэлүүдтэй нэг бүрчлэн танилцаж үр дүнг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, анхаарвал зохих асуудлын талаар арга зүйн зөвлөгөөг өгч, санал хүсэлтийг сонслоо.
Уг уулзалтын үеэр тус шүүхэд шинээр байгуулагдсан сургалтын танхимыг сайшааж номын санд шинэ ном товхимол бэлэглэлээ.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР