Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.03.16)
2017.03.16
1. Пи Эй Ди ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Болысханд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 12.621.600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 10.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулав.
Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс
2. Т.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй Н.Мягмардоржид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Уранчимэг
3. Г.Саруулын нэхэмжлэлтэй О.Төгөлдөрт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Уранчимэг
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар