Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.03.06-03.10)
2017 оны 03 дугаар сарын 06 Даваа гараг
10:00 цаг
1. Шүэ Шүяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүэ Шүяад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Шүэ Шүяад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2017 оны 03 дугаар сарын 07 Мягмар гараг
10:00 цаг
1. Ж.Мөнх-Оргилд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ж.Мөнх-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Лувсандорж
14:00 цаг
2. Б.Амартүвшинд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу
15:00 цаг
3. Ц.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ц.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял ногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Лувсандорж
2017 оны 03 дугаар сарын 09 Пүрэв гараг
09:00 цаг
1. К.Жандарбект холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч К.Жандарбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 152 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
10:00 цаг
2. П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2/
Шийдвэрлэсэн байдал: Заанхүү овогт Пүрэвсүрэнгийн Чинбат, Алаг адуу овогт Ядамсүрэнгийн Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн 2016 0100 0059 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу
14:00 цаг
3. Л.Сарантуяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/
Шийдвэрлэсэн байдал: Лхамсүрэнгийн Сарантуяад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Л.Сарантуяад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2017 оны 03 дугаар сарын 10 Баасан гараг
10:00 цаг
1. Ч.Уламбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1/
Шийдвэрлэсэн байдал: Ч.Уламбаярт холбогдох эрүүгийн 2016 01070007дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Багануур прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ч.Уламбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ