Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.02.27-03.03)

2017-03-16     

2017 оны 03 дугаар сарын 02                                                                                         Пүрэв гараг
 
10:00 цаг
1. Б.Батсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Баргачин овогт Боржоогийн Батсайханд холбогдох эрүүгийн 2016 01080512 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай  дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Б.Батсайханд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
 
2017 оны 03 дугаар сарын 03                                                                                         Баасан гараг
 
10:00 цаг
1. О.Чулуунбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас О.Чулуунбаатартхолбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэл үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ