Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.02.21-02.24)
2017 оны 02 дугаар сарын 21 Мягмар гараг
10:00 цаг
1. Б.Батсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шийдвэрлэсэн байдал: Баргачин овогт Боржоогийн Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 03 дугаар сарын 02- ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Боржоогийн Батсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
2017 оны 02 дугаар сарын 22 Лхагва гараг
10:00 цаг
1. Ж.Мөнх-Оргилд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шийдвэрлэсэн байдал: Боржигон овогт Жанцанпунцагийн Мөнх-Оргилд холбогдох 2016 0108 0489 дугаартай эрүүгийн хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч Ж.Мөнх-Оргилд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч Д.Лувсандорж
2017 оны 02 дугаар сарын 23 Пүрэв гараг
10:00 цаг
1. С.Тамир. Д.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч С.Тамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Д.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгав.
Даргалагч шүүгч Д.Лувсандорж
11:30 цаг
2. С.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шийдвэрлэсэн байдал: С.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Сүрэнжавын Мөнхбатад холбогдох 2017 0108 0046 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
2017 оны 02 дугаар сарын 24 Баасан гараг
10:00 цаг
1. П.Чинбат, Я.Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч П.Чинбатын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Чинбат, Ядамсүрэнгийн Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч П.Чинбат, Я.Аптанцэцэг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу
10:00 цаг
2. Б.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шийдвэрлэсэн байдал: Б.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.
Даргалагч шүүгч Д.Лувсандорж
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ