Сургалт боллоо

2017-03-03     

Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаяр “Иргэн-2014” Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системд хэрхэн ажиллах вэ сэдэвт сургалтын нэгдүгээр хэсгийг амжилттай зохион байгууллаа.
 
 
Сургалтанд тус шүүхийн шүүгчийн туслахууд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бүрэн хамрагдаж сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлага өрнүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өдөр тутамдаа хэрэгжүүлдэг “Иргэн-2014” нэгдсэн системийн талаарх мэдлэгээ улам бататгасан үр дүнтэй сургалт болж өндөрлөв. 
 
Тамгын газар