Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.02.23)

2017-02-24     

2017.02.23
1. А.Тулгын нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
            
2. Хаан банкны нэхэмжлэлтэй С.Амаржаргалд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9.719.469.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар зохигч хүнд өвчний учир эмчлүүлж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Уранчимэг
 
3. Т.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй Н.Доржнямбууд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.200.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар