АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2017-02-23     

“Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо”-ны Багахангай, Налайх дүүргийн шүүхийн салбар хороо нь Тахиа жилийн сар шинийн өмнө гавъяаныхаа амралтанд гарсан ахмадуудаа 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ үйл ажиллагааны үеэр Тус шүүхийн тамгын газрын дарга Э.Батмөнх ахмадууддаа гарын бэлэг гардуулж,XVII жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх байхыг ерөөв.
 
 
Тамгын газар