Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.02.21)
2017.02.21
1. С.Гантөгсийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст холбогдох хохирол 6.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
2. Хас банкны нэхэмжлэлтэй Х.Маярагүль, Ж.Айгерм нарт холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн биелэлт 17.488.842.5 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар