Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2017.02.16)
2017.02.16
1. Ч.Хандсүрэнгийн нэхэмжлэлтэй “Уурхайчин” СӨХ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
2. П.Янжинбадамийн нэхэмжлэлтэй Х.Мөнхцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 9.246.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар