Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2017.02.06-02.10)

2017-02-13     

2017 оны 02 дугаар сарын 06                                                                       Даваа гараг
 
14:00 цаг
1. А.Отгонбаяр, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2/
 
Шийдвэрлэсэн байдал: А.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 96 дугаар зүйлийн 96.1, Б.Батболдод мөн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд А.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Б.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар их эмчийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Б.Батболдод оногдуулсан хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар их эмчийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг өршөөн хэлтрүүлж, А.Отгонбаярт оногдуулсан хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, А.Отгонбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
2017 оны 02 дугаар сарын 07                                                                       Мягмар гараг
 
10:00 цаг
1. А.Болорцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
 
Шийдвэрлэсэн байдал: А.Болорцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар А.Болорцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг,
 
2017 оны 02 дугаар сарын 08                                                                       Лхагва гараг
 
10:00 цаг
2. Г.Батгэрэл, А.Түмэнцогт нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4, мөн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Г.Батгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4, А.Түмэнцогтод мөн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Г.Батгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 5 жил 10 хоногийн хорих ял, А.Түмэнцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр, 3 жил хорих ялыг тус тус оногдуулж, Г.Батгэрэл оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүй эрэгтэйчүүдийн хорих ангид, А.Түмэнцогт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
2017 оны 02 дугаар сарын 09                                                                     Пүрэв гараг
 
10:00 цаг
1. М.Бейбитханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
 
Шийдвэрлэсэн байдал: М.Бейбитханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Лувсандорж,
 
11:00 цаг
2. Л.Батнасанд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Л.Батнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Лувсандорж,
 
2017 оны 02 дугаар сарын 10                                                                     Баасан гараг
 
14:00 цаг
1. Шүэ Шүяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Xue Xuya /Шүэ Шүяа/-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл Xue Xuya /Шүэ Шүяа/-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ