Сургалт зохион байгууллаа.

2017-02-03     

Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний анхан шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Налайх дүүргийн 119 дүгээр дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Х.Хишигсүрэнг урьж “Монгол хэл бичгийн зөв бичих дүрэм” сэдэвт сургалтын эхний хэсгийг амжилттай зохион байгуулав.
 
 
 
Сургалтанд тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилчид бүрэн хамрагдаж сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлага өрнүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
 
Тамгын газар