Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.12.16-12.20)
2017 оны 01 дүгээр сарын 16 Даваа гараг
14:00 цаг
1. Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2/
Шийдвэрлэсэн байдал: Ш.Үүрцайх, Ж.Октябрь, Д.Галчулуун нарт холбогдох эрүүгийн 2016 0108 0365 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
2017 оны 01 дүгээр сарын 18 Лхагва гараг
10:00 цаг
1.С.Хүслэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: С.Хүслэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Хүслэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Лувсандорж
11:00 цаг
2.Шүэ Шүяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг, хохирогч нарын хүсэлтийг хангаж, Шүэ Шүяад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Шүэ Шүяад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2017 оны 01 дүгээр сарын 20 Баасан гараг
10:00 цаг
1. А.Анхбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шийдвэрлэсэн байдал: А.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж, уг ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ