Шинээр томилогдсон тамгын газрын дарга ажлаа хүлээн авлаа.

2017-01-13     

Энэбишийн Батмөнхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд томилжээ.
 
Тамгын газрын даргаар томилогдсон Э.Батмөнх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Одхүү Тамгын газрын дарга Э.Батмөнхөд тамга, тэмдэг, ажил хүлээлцэх актад дурьдсан ажил үүрэг, эд хөрөнгийг хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.
 
 
Тамгын газрын дарга нарын ажил хүлээлцэх комиссыг Шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй ахлан ажиллаж, Тамгын газрын дарга Э.Батмөнх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн даргаар томилогдсон Д.Одхүү нарт цаашдын ажилд нь амжилт хүслээ.