“Алтан гадас”одонгоор шагнагдлаа.

2017-01-11     

Монгол улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол улсын Дээд Шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн зарим шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагналаа.
 
Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг нарыг "Алтан гадас" одонгоор шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг нар тус тус гардуулан өглөө.
 
 
 
 
 
 
Тамгын газар