Эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоо зарлагдлаа.

2017-01-09     

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлагчийн сул 1 орон тоонд ‘’Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль’’-ийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, уг ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид дараах материалыг бүрдүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн № 103-т өрөөнд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны дотор авчирч өгнө үү. Холбоо барих утас-70007028 
Бүрдүүлэх материал:
1. Өргөдөл
2. Төрийн албан хаагчийн анкет
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар
5. Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээний хуулбар
6. 3x4 зураг 3 ширхэг
 
Шүүхийн захиргаа удирдлагын газар
 
Жич: Дархан-Уул аймагт оршин суудаг эвлэрүүлэн зуучлагч нар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн байрны 212 тоотод материалаа ирүүлнэ үү.