Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны тайлан
2016 онд иргэд, байгууллагаас нийт 762 нэхэмжлэл хүлээн авч, 33 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 14 нэхэмжлэлийг буцааж, 10 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 656 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс 216 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 51 хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож, 389 хэргийг хялбаршуулсан журмаар тус тус шийдвэрлэснээс 2 хэргийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Одоо 49 хэргийн үлдэгдэлтэй гарсан бөгөөд хугацаа хэтэрсэн хэрэг байхгүй байна.
Шийдвэрлэсэн нийт хэргийг эрх зүйн төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулж авч үзвэл:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжид 49 992 037төгрөгийг улсын орлогод оруулахаар, 13 759 927 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.
2016 онд Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдсан хэргийг хүснэгтээр үзүүлбэл:
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч иргэд, байгууллагаас нийт 207 өргөдөл хүлээн авч, 15 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 3 өргөдөлийг хүсэлт гаргагч хүсэлтээ татан авнсаар буцааж, 183 өргөдөлийг хянан шийдвэрлэв.
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх