Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.12.19-12.23)

2016-12-22     

2016 оны 12 дугаар сарын 19                                                                              Даваа гараг
 
10:00 цаг
1. М.Болатбект холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
 
Шийдвэрлэсэн байдал: М.Болатбект холбогдох эрүүгийн 2016 0108 0015 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч М.Болатбект урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч Шүүгч Д.Бавуу
Шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
15:00 цаг
2. Н.Ганбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Ганбатыг эрүүгийн хариуцлагагаас чөлөөлөв.
Даргалагч шүүгч Д.Чинзориг
 
2016 оны 12 дугаар сарын 20                                                                                Мягмар гараг
 
10:00 цаг
1. Н.Сансарбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Сансарбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч Шүүгч Д.Бавуу
 
15:00 цаг
2. Б.Энхсайхан, П.Бямбасүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Энхсайхан, П.Бямбасүрэн  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
ДаргалагчШүүгч Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ