Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.12.12-12.16)

2016-12-22     

2016 оны 12 дугаар сарын 14                                                                      Лхагва гараг
 
10:00 цаг
1. С.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
 
Шийдвэрлэсэн байдал: С.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж 
  
11:00 цаг
1. Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн 2016 0108 0200 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Б.Өлзийбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
  
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ