Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.12.19)
2016.12.19
1. О.Ариунбатын нэхэмжлэлтэй Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Б.Нармандах
2. Э.Хуягаагийн нэхэмжлэлтэй үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас 10.150.000 төгрөгийг засгийн газрын сангаас гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн З.Түвшинтөгс, Л.Энхбилэг, Н.Баярсүрэн
3.Э.Цолмонтуяагийн нэхэмжлэлтэй Б.Очирхуягт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Б.Нармандах
4.Т.Мөнх-Амарын нэхэмжлэлтэй М.Даваанямд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс
5. Хас банкны нэхэмжлэлтэй Хангайнган-Эрдэнэ ХХК-д холбогдох зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1 900 943 347 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай үндсэн нэхэмжлэл, 63 667 918 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхийнэхэмжлэлтэй иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Уранчимэг