Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.12.15)
2016.12.15
1. “УБЦТС” ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй нэр бүхийн 110 иргэнд холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөр 13.040.992 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Г.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй Д.Ариунтунгалагт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч: Шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. “Монгол Даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Долгорсүрэн болон “Чимэг-Од” ХХК-д холбогдох гэм хор учруулсаны хохирол 1.577.080 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Д.Уранчимэг, Н.Баярсүрэн, З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4. Б.Отгонбаярын нэхэмжлэлтэй Г.Амгалан, Д.Даваацэрэн нарт холбогдох барьцааны гэрээнээс татгалзаж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг
Даргалагч: Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр