Налайх дүүргийн “Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдлаа.

2016-12-14     

Налайх дүүргийн Соёлын төвд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт дүүргийн Прокурорын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн хэлтэс, Багахангай, Налайх дүүргийн анхан шатны шүүх, Хууль зүйн туслалцааны төвийн Налайх дүүрэг дэх салбар, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэг, Онцгой байдлын хэлтэс зэрэг хуулийн байгууллагуудын удирдлагууд болон төлөөллүүд оролцож ажил, үйлчилгээгээ иргэд олон нийтэд сурталчлан таниулж, иргэдийнхээ санал бодлыг сонссон үр дүнтэй ажил болов.
 
 
 
 
 
 
Уг нээлттэй хаалганы өдөрлөгт Багахангай, Налайх дүүргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаяр, Д.Амарзаяа, М.Энхчимэг, Ж.Ундармаа, Б.Мөнгөншүр, С.Энх-Амар, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн З.Мөнхзул нар оролцож, Шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн, Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал, Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн талаар тайлбарлан таниулахын зэрэгцээ иргэдийн шүүхийн талаарх санал сэтгэгдлийг сонсох, тэдний сонирхсон асуултад хариулах, тулгамдаж буй асуудлаараа шүүхэд хэрхэн хандах талаарх зөвлөгөөг өгөх, шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэх, бүрдүүлбэр хангасан нэхэмжлэл, хүсэлтийг хүлээн авах зэрэг үйлчилгээг үзүүллээ.
 
Иргэний хэргийн анхан шатны шүүх