Иргэдийн төлөөлөгч ярьж байна.

2016-12-12     

Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг: 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Багахангай Налайх дүүргийн шүүхээс залгаад “та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байна. Шүүх хуралдаанд оролцох хэрэгтэй байна” гэсэн.Урьд нь шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийг шүүхийн тамгын газар хүлээн авч бидэнд иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ямар эрх үүрэгтэй оролцдог талаар 3 удаа сургалт зохион байгуулж, гарын авлагаар хангаж байсан болохоор шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ямар чухал үүрэгтэй хариуцлагатай ажил  гэдгийг мэдэрсэн юм.
 
 
 
Иргэдийн төлөөлөгчийг хэн нэгний санаачлагаар биш иргэдийн төлөөлөгчийн программаар сонгодог болохоор шүүх хуралдаандиргэдийн төлөөлөгчөөр хэн ч сонгогдож болох шударга зарчим үйлчилдэг болжээ. Шүүх хуралдаанд оролцож гэм буруугийн талаар дүгнэлт гаргана гэдэг маш өндөр хариуцлага юм байна.
 
Шүүхийн шинэтгэл жинхэнэ утгаараа хэрэгжиж, шүүн таслах ажил маш шударга, хуулийн дагуу явагддаг болох нь харагдлаа.
 
Шүүхийг хүнд сурталтай, бусдын нөлөөнд автдаг гэдэг яриаг өмнө сонсож байсан ч шүүх хуралдаанд суугаад ирэхээр үгүй юм байна. Шүүх ил тод болсон гэж хэвлэл мэдээллээр ярьж байхыг л сонссоноос өөрийн биеэр мэдэрч байсангүй. Гэтэл шүүхийн үйл ажиллагаа өнөөдөр хэн бүхэнд ил тод, нээлттэй байгааг өөрийн биеэр шүүх хуралдаанд сууж мэдэрлээ.
 
 
 
Би нэг л удаа хуралд суулаа, гэтэл шүүхийн байгууллагын шүүгч, ажилтнууд өдөр болгон л ийм их ажлыг амжуулж суудаг гэхээр үнэхээр хүнд хэцүү ажил байдаг юм байна. Шүүхийн шүүгч, ажилтнууд  эелдэг зөөлөн харилцаатай, маш чадварлаг хүмүүс байдаг юм байна.
 
Иймд та бүхнийг Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үүргээ биелүүлж шүүх хуралдаанд суухыг уриалж байна.
 
Шүүхийн  шүүгч, ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.