Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.12.08)

2016-12-09     

2016.12.08
1. “Хаан банк” нэхэмжлэлтэй П.Дашдэндэв, С.Амаржаргал болон “Сонинзул” хоршоонд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 146.713.158 төгрөг гаргуулах тухай
Даргалагч: Шүүгч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг хойшлуулав.
 
2. Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Б.Загд-Очирт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Даргалагч: Б.Нармандах
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
3. Б.Болормаагийн нэхэмжлэлтэй Б.Соёмбод холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Даргалагч: Н.Баярсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
4. “Хаан банк”-ны нэхэмжлэлтэй С.Амаржаргалд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 9.719.469 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай
Даргалагч: Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг хойшлуулав.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр