Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.11.28-12.02)
2016 оны 11 дүгээр сарын 28 Даваа гараг
10:00 цаг
1. Л.Сарантуяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/
Шийдвэрлэсэн байдал: Л.Сарантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2016 оны 11 дүгээр сарын 29 Мягмар гараг
10:00 цаг
1. М.Болатбект холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, М.Энхжаргал нарын хүсэлтийг хангаж, М.Болатбект холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч М.Болатбект урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2016 оны 11 дүгээр сарын 30 Лхагва гараг
10:00 цаг
1. Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Баярсайхан нь өөрийн өмгөөлөгч Г.Наранбаатараас татгалзаж, өөр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг хангаж, Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Баярсайханд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2016 оны 12 дугаар сарын 02 Баасан гараг
10:00 цаг
1. Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь өөрийн өмгөөлөгч С.Соёлмандах татгалзаж, өөр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг хангаж, Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Өлзийбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ