Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.12.07)

2016-12-07     

2016.12.07
 
1. Х.Цэцэгийн нэхэмжлэлтэй Б.Доржпүрэвд холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай  
Даргалагч: Шүүгч Н.Баярсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
2. Ц.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговор 3.658.353 төгрөг гаргуулах, НДД болон ЭМДД-т нөхөн бичилт хийлгүүлэх тухай
Даргалагч: Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
3. ЦЕГазрын ОНАБХАлбаны хамгаалалтын 3 дугаар газрын хүсэлттэй Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Баянмөнхийг эрэн сурвалжлуулах тухай
Даргалагч: Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр