Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.11.29)
2016.11.29
1. “Хас” банкны иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд В.Наранцацралыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
2. “ХААН” банкны нэхэмжлэлтэй Н.Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.756.389 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
3. “ХААН” банкны Багахангай дүүрэг дэх тооцооны төвийн нэхэмжлэлтэй Г.Батцэцэг, Ж.Ганболд нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт 3.846.643 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам