Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.11.23)

2016-11-23     

2016.11.23
 
1. Б.Дэлгэрдалайн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэг
Даргалагч, Ерөнхий шүүгч Б.Нармандах,
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
 
2. Юу Пэй, Гай Вэй Гоу нарын нэхэмжлэлтэй “Копп минерал” ХХК-нд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 320.650.000 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэг
Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн,
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
 
3. Монгол Даатгал ХХК-ний нэхэмжлэлтэй О.Долгосүрэнд холбогдох даатгалын гэрээний нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч, шүүх бүрэлдэхүүн З.Түвшинтөгс, Н.Баярсүрэн, Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 123 дугаар зүйлийн 123.3дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам