Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.11.14-11.18)
2016 оны 11 дүгээр сарын 14 Даваа гараг
10:00 цаг
1. О.Ганболдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1/
Шийдвэрлэсэн байдал: О.Ганболдод холбогдох эрүүгийн 2016 0108 0322 тоот дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганболдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
2016 оны 11 дүгээр сарын 15 Мягмар гараг
10:00 цаг
1. Б.Цээлд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан хүсэлтийг хангаж, Б.Цээлд холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр зарлан товлож, шүүх хуралдааныг хүртэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
2016 оны 11 дүгээр сарын 16 Лхагва гараг
10:00 цаг
1. /П.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт, Я.Алтанцэцэг, Ч.Дэнсмаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0056 тоот хэрэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч П.Чинбат, Я.Алтанцэцэг, Ч.Дэнсмаа нарт холбогдох эрүүгийн 2016 0108 0056тоот дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
2016 оны 11 дүгээр сарын 17 Пүрэв гараг
10:00 цаг
1. Л.Сарантуяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/
Шийдвэрлэсэн байдал: Л.Сарантуяад холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр зарлан товлож, шүүх хуралдааныг хүртэл шүүгдэгч Л.Сарантуяад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2016 оны 11 дүгээр сарын 18 Баасан гараг
10:00 цаг
1. С.Баярбаясгалан, С.Ганаа нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2/
Шийдвэрлэсэн байдал: С.Баярбаясгалан, С.Ганаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баярбаясгаланд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах, мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганаад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ