“Шүүхийн спортын их наадам-2016” тэмцээнд амжилттай оролцлоо.

2016-11-16     

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгууллагдаж, “Шүүхийн спортын их наадам-2016” тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт 3 өдрийн турш үргэлжилж аваргуудаа шалгарууллаа.
 
Уг тэмцээнд Багануур, Багахангай Налайх дүүргийн шүүхийн баг тамирчид спортын 4 төрлөөр өрсөлдөж, гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд багаараа 3 дугаар байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
 
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
 
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР