Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.10.31-11.04)

2016-11-04     

2016 оны 11 дүгээр сарын 01                                                                      Мягмар гараг
 
10:00 цаг
1. Д.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Мөнхбатад холбогдох эрүүгийн 2016 0108 0326 тоот дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
 
2016 оны 11 дүгээр сарын 04                                                                      Баасан гараг
 
10:00 цаг
1. /П.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт, Я.Алтанцэцэг, Ч.Дэнсмаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0056 тоот хэрэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Хохирогч болон шүүгдэгч П.Чинбатыг гаргасан хүсэлтийг хангаж, П.Чинбат, Я.Алтанцэцэг, Ч.Дэнсмаа нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр зарлан товлож, шүүх хуралдааныг хүртэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ