Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.11.02)
2016.11.02
1. Ц.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Э.Анхбаярт холбогдох эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Даргалагч: Шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Ц.Мэндбаярын хүсэлттэй Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Энхтуяаг эрэн сурвалжлуулах тухай
Даргалагч: Шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Б.Аръяасүрэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Даргалагч: Шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр