Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.10.17-10.21)

2016-10-21     

2016 оны 10 дугаар сарын 17                                                                        Даваа гараг
 
10:00 цаг
1. М.Нямдаваад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
 
Шийдвэрлэсэн байдал: М.Нямдаваад холбогдох эрүүгийн 2016 0108 0245 тоот дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
 
14:00 цаг
1. Н.Батболдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
 
2016 оны 10 дугаар сарын 18                                                                    Мягмар гараг
 
10:00 цаг
1. Д.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Мөнхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
 
14:00 цаг
1. Д.Тунгалаг, Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэннарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2 дахь хэсэг, М.Идэрборгилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0006 тоот хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Тунгалагт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Нямгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 9.792.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Цэндзэсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүгдэгч М.Идэрборгилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч М.Идэрборгилд Эрүүгийн хуулийн тусгай 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
 
2016 оны 10 дугаар сарын 20                                                                    Пүрэв гараг
 
11:00 цаг
1. Г.Энхтайванд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
 
2016 оны 10 дугаар сарын 21                                                                   Баасан гараг
 
11:00 цаг
1. Ч.Энхбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ч.Энхбаярт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн шүүгдэгч Ч.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ