Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.10.17)
2016.10.17
1. Б.Энхтуулын нэхэмжлэлтэй гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэг
Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 135 дугаар зүйлийн 135.2.10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Г.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч: шүүгч Л.Энхбилэг,
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Т.Бямбарагчаагийн нэхэмжлэлтэй шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт хэлэлцэх тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Л.Энхбилэг, Д.Уранчимэг, Д.Ганболд
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1, 181 дүгээр зүйлийн 181.5 дахь хэсэгт зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ