Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.10.18)

2016-10-18     

2016.10.18
 
1. “Пи Эй Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Болысханд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 12.621.600 төгрөг гаргуулах тухай 
Даргалагч: Шүүгч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулав.
 
2. Г.Чулуунбатын нэхэмжлэлтэй Налайх хотын захирагчийн албанд холбогдох ажилгүй байсан хугацааны олговор 8.018.360 төгрөг гаргуулах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай
Даргалагч: Шүүгч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр