Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.10.10-10.14)
2016 оны 10 дугаар сарын 10 Даваа гараг
10:00 цаг
1. М.Нямдаваад холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ирүүлсэн хүсэлтийг хангаж, шүүгдэгч М.Нямдаваад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 17-ныөдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч М.Нямдаваад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
2016 оны 10 дугаар сарын 11 Мягмар гараг
10:00 цаг
1. С.Хүслэнд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч С.Хүслэнд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
11:00 цаг
1. Т.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч С.Хүслэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албан ажил хийлгэх ял шийтгэв.
Даргалагч, шүүгч Ц.Цэлмэг
2016 оны 10 дугаар сарын 12 Лхагва гараг
10:00 цаг
1. Г.Энхтайванд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ирүүлсэн хүсэлтийг хангаж, шүүгдэгч Г.Энхтайванд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 20-ныөдрийн 11 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Энхтайванд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
2016 оны 10 дугаар сарын 13 Пүрэв гараг
10:00 цаг
1. Н.Батболдод холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ирүүлсэн хүсэлтийг хангаж, шүүгдэгч Н.Батболдод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 17-ныөдрийн 14 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Н.Батболдод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
2016 оны 10 дугаар сарын 14 Баасан гараг
10:00 цаг
1. Г.Гантөрд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Гантөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ