Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.10.11-10.12)
2016.10.11
1. Төв аймаг Буян сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 12.621.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: З.Түвшинтөгс, Л.Энхбилэг, Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээс зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
2016.10.12
2. Б.Дэлгэржаргалын нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүгч: Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ