Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.10.03)
2016 оны 10 дугаар сарын 03 Даваа гараг
10:00 цаг
1. С.Хүслэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч С.Хүслэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 11-нийөдрийн 10 цаг 00минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Хүслэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
14:00 цаг
1. Л.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Л.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сар баривчлах ял шийтгэл оногдуулав.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ