Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.09.28)
2016.09.28
1. Д.Дуламсүрэнгийн хүсэлттэй Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.Баярхүүг эрэн сурвалжлуулах тухай
Даргалагч: шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. М.Солонгийн хүсэлттэй Б.Наранбаяртай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
Даргалагч: шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр