Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.09.26-09.30)

2016-09-27     

2016 оны 09 дүгээр сарын 26                                                                        Даваа гараг
 
09:00 цаг
1. М.Нямдаваад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярхүү, түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо нарын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгдэгч М.Нямдаваад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 10-ныөдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч М.Нямдаваад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ