Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.09.19-09.23)

2016-09-27     

2016 оны 09 дүгээр сарын 20                                                                             Мягмар гараг
 
10:00 цаг
1. Б.Баасанбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Баасанбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
 
2016 оны 09 дүгээр сарын 21                                                                             Лхагва гараг
 
10:00 цаг
1. С.Хүслэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан шүүх хуралдаанд шинжээч оролцуулах хүсэлтийг хангаж, шүүгдэгч С.Хүслэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр зарлан товлож, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Хүслэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
 
2016 оны 09 дүгээр сарын 22                                                                             Пүрэв гараг
 
10:00 цаг
1. Ц.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ц.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Ц.Цэлмэг
 
14:00 цаг
1. Б.Нэргүйд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Ц.Цэлмэг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ