Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.08.22-08.26)
2016 оны 08 дугаар сарын 22 Даваа гараг
09:00 цаг
1. Д.Даваахүүд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96дугаар зүйлийн 96.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах хүсэлтийг хангаж, шүүгдэгч Д.Даваахүүд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр зарлан товлож, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Даваахүүд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Ц.Цэлмэг
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
11:00 цаг
1. Л.Батсуурьт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Л.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Л.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил хорих ялд, тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сар хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялын зарим болох 1 жилийг хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
шүүгч Д.Лувсандорж, Ц.Цэлмэг
14:00 цаг
1. Р.Наранзулд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Р.Наранзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацааны өмнө тэнсэж сулласан 1 жил 7 сар 2 хоногийн хугацаатай хорих ялын зарим болох 3 сарын хугацаатай хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаатай хорих ялд нэмж нэгтгэн ялтан Р.Наранзулын биечлэн эдлэх ялыг 5 жил 4 сарын хугацаатай хорих ялаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Ц.Цэлмэг
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2016 оны 08 дугаар сарын 24 Лхагва гараг
11:00 цаг
1. Г.Даваажавд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Даваажавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэв.
Даргалагч, шүүгч Ц.Цэлмэг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ