Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.09.07)
2016.09.07
1. З.Нарантуяагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Даргалагч: шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Б.Алзахгүйгийн нэхэмжлэлтэй “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Оюунчимэгийг эрэн сурвалжлуулах тухай
Даргалагч: шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Д.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй “Эс Эм Эс” ХХК, Ч.Хулан, Г.Мөнхсүлд, Ж.Батцэнгэл нарт холбогдох Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байр, 6 тоот, 3 өрөө орон сууцны өмчлөгчийг тогтоолгож, бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах, тухай
Даргалагч: шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр