Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.08.10)

2016-08-25     

2016.08.10
 
1. Э.Баярмаагийн нэхэмжлэлтэй Э.Очирбатад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг хойшлуулав.
 
2. “Налайх Дулааны станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Н.Баттулгад холбогдох хохирол 466.785 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Б.Нармандах, шүүгч Н.Баярсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
3. Н.Уранчимэг, Э.Ариунзаяа нарын нэхэмжлэлтэй Б.Эрдэнэбилэгт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар, 2 давхар мансардтай хувийн орон сууц чөлөөлүүлэх, нэмэгдүүлсэн шаардлага болох хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Н.Баярсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6, дахь хэсэгт зааснаар бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан