Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.07.25-07.29)
2016 оны 07 дугаар сарын 26 Мягмар гараг
10:00 цаг
1. Х.Сүхбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Х.Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялын хөнгөн ялыг хүндэд нь багтаан Х.Сүхбатын биечлэн эдлэх баривчлах ялыг 4 сарын хугацаагаар шийтгэж, уг баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий ганцаарчилан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
11:00 цаг
1. Б.Содбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Содбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
2016 оны 07 дугаар сарын 27 Лхагва гараг
14:00 цаг
1. Д.Даваахүүд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Даваахүүгийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 08 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Ц.Цэлмэг
2016 оны 07 дугаар сарын 29 Баасан гараг
10:00 цаг
1. Г.Туяацэцэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Туяацэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахь нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 1.920.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг,
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ